АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Өмчийн хэлтэс нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор доорхи бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Үүнд: Хэлтсийн дарга  Н.Ганболд,  ахлах мэргэжилтэн Ц.Оюун, мэргэжилтэн Г.Ариунаа, нярав М.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. 


Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Өмчийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны албыг нэгтгэн хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосон.

Уг тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн а/416 тоот захирамжаар Орон нутгийн өмчийн газрын дүрэм, бүтэц, орон тоог баталж 12 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Орон нутгийн өмчийн газрын  даргаар Н.Ганболд ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит 192 байгууллагын 247,3 тэрбум төгрөгийн хөрөнгийн хөдөлгөөн өөрчлөлт хийх хадгалалт, хамгаалалт, бүртгэлээр тавих хяналтыг сайжруулах, мэргэжил арга зүйгээр хангаж өмчийн 4 мэргэжилтэн ажиллаж байна.