Нийтэлсэн : 2023-03-31 17:02:25


ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРЫН ХУУЛЬ СУРТАЛЧЛАХ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”

Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газар, Санхүүгийн хяналт аудитын албатай хамтран хууль сурталчлах “Нээлттэй өдөрлөг” арга хэмжээг  2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр  Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд зохион байгууллаа. 

Нээлттэй өдөрлөгийн явцад төсөвт байгууллагын нягтлан бодогчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, шилжүүлэх, актлах, өмчийн бүртгэлийг хэрхэн хөтлөх, баригдаж дуусаагүй барилга байгууламжийг бүртгэлд хэрхэн тусгах,  дуудлага худалдаанд оролцогчид цахим тендерт хэрхэн оролцох, цахим гарын үсэг, давуу эрх хэрхэн тооцдог талаар зөвлөгөө мэдээлэл авч, аж ахуй, нэгж байгууллагуудад хуулийн этгээд тендерт оролцох материалын бүрдүүлэлтэд анхаарах зүйл, А-3 сертификатын сургалтад хамрагдах, тоон гарын үсэг болон төрийн худалдан авах цахим системийн талаар мэдээ мэдээлэл өгч ажилласан.