Нийтэлсэн : 2024-04-02 10:19:16
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн
Засаг даргын 2022
оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/562, 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн а/42,
2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/359, дүгээр
захирамж, орон нутгийн өмчид бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг Аймгийн
Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлаг Орон нутгийн өмчийн газраас
нээлттэй зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2024 оны 05-р сарын 07-ны
өдрийн 11 цаг 00 минутанд аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалттай энд парж танилцана уу. https://umch.ov.gov.mn/1/249/Jagsaalt.pdf
Оролцохыг сонирхсон
иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлт Орон нутгийн өмчийн газар болон байгууллагын вэб
сайтнаас хэвлэн авна.
- Хувь
хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
- Дэнчин
тушаасан баримт, Худалдах доод үнийн 20-25%.
- Хуулийн
этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар
баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн
төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлтийг цэвэр, зөв бөглөж хугацаа хоцроолгүй ирүүлэх.
Хугацаа хоцорсон хүсэлтийг бүртгэх, үнэ хаялцуулах боломжгүйг анхаарна уу.
Дэнчинг
байршуулах данс
|
Хүлээн авагч
байгууллага: Орон нутгийн өмчийн газар
Дансны
дугаар: 100100051403 Төрийн сангийн данс
Дансны нэр: Өв.ОНӨмчийн
алба-дэнчин барьцаа
Байгууллагын регистрын дугаар:
3555739
|
Жич: 1. Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн
үнэ хаялцах доод хязгаар 200.000 төгрөг байна.
2. Дуудлага худалдаанд
оролцогчид худалдан авах үнийн саналыг шуудангаар ирүүлэх
боломжтой. (Шуудангын хаяг: ӨВ.Арвайхээр 5-р баг, Нутгийн удирдлагын ордон
5 давхар 512 тоот)
Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 70323535 дугаарын утсаар
болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 510 тоот өрөөнөөс ирж авна уу.
Оролцогчдийн хусэлтийг энд дарж авна уу. https://umch.ov.gov.mn/1/249/HUSELT.docx