Нийтэлсэн : 2023-09-26 09:57:38
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Өвөрхангай аймгийн
Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А/359 дүгээр захирамж,
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 05 дугаар сарын 11-ний
өдрийн 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхээр төрийн болон орон нутгийн өмчид
бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын
хүрээний агентлаг Орон нутгийн өмчийн газраас нээлттэй зохион байгуулж байна.
Дуудлага худалдааг 2023 оны 10-р
сарын 26-ны өдрийн 11 цаг 30 минутанд аймгийн ЗДТГ-ын зохион байгуулна.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалттай энд дарж танилцана ууhttps://umch.ov.gov.mn/1/232/2023.06.19.pdf
Оролцохыг сонирхсон
иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлт Орон нутгийн өмчийн газар болон байгууллагын вэб
сайтнаас хэвлэн авна.
- Хувь
хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
- Дэнчин
тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%.
- Хуулийн
этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар
баталгаажуулсан)
итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын
газрын үнэмлэх.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлтийг цэвэр, зөв бөглөж хугацаа хоцроолгүй ирүүлэх.
Хугацаа хоцорсон хүсэлтийг бүртгэх, үнэ хаялцуулах боломжгүйг анхаарна уу.
Дэнчинг
байршуулах данс
|
Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар
Дансны дугаар: 100100051403 Төрийн сангийн
данс
Дансны нэр: Өв.ОНӨмчийн алба-дэнчин барьцаа
Байгууллагын
регистрын дугаар: 3555739
|
Жич: 1. Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн үнэ хаялцах доод хязгаар
500.000 төгрөг байна.
2. Дуудлага худалдаанд оролцогчид худалдан
авах үнийн саналыг шуудангаар ирүүлэх боломжтой. (Шуудангын хаяг: ӨВ.Арвайхээр 5-р баг, Нутгийн удирдлагын
ордон 5 давхар 512 тоот) Дуудлага худалдаатай холбоотой
мэдээллийг 70323535
дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515, 517 тоот
өрөөнөөс ирж авна уу.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт татан авах энд дарна уу.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН
ГАЗАР