Нийтэлсэн : 2019-06-14 15:17:14

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Сумын Засаг даргын  2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн а/84 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр Иргэдийн төлөөлөгчийн хуралд бүртгэлтэй “Nissan Pathfinder” маркийн автомашины  дуудлага худалдааг Хайрхандулаан сумын Засаг даргын тамгын газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2019 оны 7-р сарын 17-ны өдрийн 15 цагт сумын Иргэний танхимд зохион байгуулна. Дуудлага худалдаанд орох автомашиныг үзэх сонирхолтой иргэд, ААН-үүд  06 сарын 24, 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд  сумын Засаг даргын Тамгын газар дээр ирж үзнэ үү.

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

 Дуудлага худалдаанд оролцогчдыг 2019 оны 07 сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минут хүртэл бүртгэнэ.

Байгууллагын нэр

Автомашины марк, улсын дугаар

Үйлдвэрлэсэн /Монголд ашиглагдаж эхэлсэн он

Нийт гүйлт /км/

Дэнчин

Нээлттэй дуудлага худалдааны доод үнэ

1

Хайрхандулаан сумын ИТХурал

Nissan Pathfinder

35-45 ӨВР

2008-2008.05.21

157315

2,400,000

12,000,000

ДҮН

2.400.000

12,000,000

Оролцохыг сонирхсон иргэд аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ

1.    Дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг сумын Засаг даргын тамгын газраас авна.

2.    Хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт

3.    Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%

4.    Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.

Жич: Дэнчингийн хураамжийг Засаг даргын Тамгын газарт бэлнээр тушаана.  Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 89944801, 88434048 дугаарын утсаар болон Засаг даргын тамгын газарт ирж авна уу.

 

 

ХАЙРХАНДУЛААН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР