Нийтэлсэн : 2020-02-28 10:04:35

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2020 оны 02 сарын 14

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн БАЯНТЭЭГ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх;
2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх;
3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.

7. Компанийн засаглалын сургалтанд хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

Жич: Уул уурхайн салбарын талаар мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжлээр мэргэшсэн байвал давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
2. Анкет (
төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4х6 хэмжээтэй цээж зураг наасан байх);
3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;                                                

Анхаарах зүйлс:
1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг тус тус гаргацтай бичнэ.
2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй:
4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

МАТЕРИАЛ  ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА, ГАЗАР: 
    
Нэр дэвшигчийн материалыг 20
20 оны 3 дугаар  сарын 02-ны  өдрөөс 2020 оны 3 дугаар  сарын 06-ний өдрийг дуустал Нутгийн захиргааны ордон 515 өрөөнд хүлээн авна. 
    Энэхүү зартай холбоотой нэмэлт мэдээллийг
70323535, 90105121 утаснаас авна уу.

 

Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газар