Нийтэлсэн : 2021-05-11 15:17:30

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/89, 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн А/216 дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2021 оны 05-р сарын 25-ны өдрийн 12 цагт аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.


Оролцохыг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт Орон нутгийн өмчийн газраас авна.
  2. Хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
  3. Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%.  
  4. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.

 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар

Дансны дугаар: 6000003962 Голомт банк

Дансны нэр: Орон нутгийн өмчийн газрын няравын данс

Байгууллагын регистрын дугаар: 3555739

 

Жич: Дуудлага худалдаанд оролцогчид худалдан авах үнийн саналыг шуудангаар ирүүлэх боломжтой. (Шуудангын хаяг: ӨВ.Арвайхээр 5-р баг, Нутгийн удирдлагын ордон 5 давхар) Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 70323535, 70322007 дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515, 517 тоот өрөөнөөс ирж авна уу.                                                                        

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР 

 

  Дуудлага худалдаанд оролцох автомашины жагсаалтыг харах бол энд дарна уу  

  Дуудлага худалдаанд оролцох хүсэлт татах бол энд дарна уу