Нийтэлсэн : 2021-01-15 11:20:57

2020 оны Худалдан авах ажиллагааны тайлан


 Өвөрхангай аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд 2020 онд нийт 33643,6 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 75 төсөл арга хэмжээ, үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 24760,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 10 төсөл арга хэмжээ, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 1432,9 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 11 төсөл арга хэмжээ, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2155,0 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 5 төсөл арга хэмжээ, зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 1531,1сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 7 төсөл арга хэмжээ, байгууллагын захиалгаар 3764,7 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 12 төсөл арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

 Төлөвлөгөөний дагуу дээрх 75 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж нийт 100  хувийг цахим хэлбэрээр, тендер шалгаруулалтын босго үнээс хамааруулан 70,6 хувийг нээлттэй тендер шалгаруулалт, 29,3 хувийг тендер шалгаруулалтын онцгой журын дагуу зохион байгууллаа. Дээрх тендер шалгаруулалтанд давхардсан тоогоор 277 аж ахуйн нэгж оролцсон байна. Үүнээс харахад нэг тендер шалгаруулалтад дунджаар 3-4 аж ахуйн нэгж оролцож байгаа нь тендер шалгаруулалтын ил тод, нээлттэй байх зарчим хангагдаж байна гэж үзэж байна.

            Дээрх 75 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж улс, орон нутгийн төсөвт 1187,2 сая төгрөгийн хэмнэлтийг гарган ажилласан байна.


2020 оны худалдан авах ажиллагааны тайлан