Нийтэлсэн : 2022-02-08 10:39:35

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА

 

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж байна. Дуудлага худалдааг 2022 оны 03-р сарын 10-ны өдрийн 12 цагт аймгийн ЗДТГ-т зохион байгуулна. Дуудлага худалдаанд орох автомашиныг үзэх сонирхолтой иргэд, ААН-үүд 03-р сарын 01-ний өдөр 11 цагт автомашин хадгалах байранд ирж үзнэ үү. 

 

ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ

 

 Дуудлага худалдаанд оролцогчид худалдан авах үнийн саналыг дугтуйнд битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үнийн саналыг 2022 оны 03-р сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хүлээж авна, 12 цагт нээнэ.

 

Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалттай энд дарж танилцана уу.

Оролцохыг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт  /маягт татах/
  2. Хувь хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
  3. Дэнчин тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%.  
  4. Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан) итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын газрын үнэмлэх.

 

 

Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар

Дансны дугаар: 100100051403 Төрийн сангийн данс

Дансны нэр: Өв.ОНӨмчийн алба-дэнчин барьцаа

Байгууллагын регистрын дугаар: 3555739

 

Жич: Дуудлага худалдаанд оролцогчид худалдан авах үнийн саналыг шуудангаар ирүүлэх боломжтой. (Шуудангын хаяг: ӨВ.Арвайхээр 5-р баг, Нутгийн удирдлагын ордон 5 давхар) Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 70323535, 70322007 дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515, 517 тоот өрөөнөөс ирж авна уу.     

 

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР