Нийтэлсэн : 2022-02-08 10:27:00
Дуудлага худалдаанд урьж байна
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Өвөрхангай
аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/49 дүгээр захирамжийг
хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчит бүртгэлтэй хөрөнгүүдийн дуудлага худалдааг
Аймгийн Засаг даргын дэргэдэх Орон нутгийн өмчийн газраас зохион байгуулж
байна. Дуудлага худалдааг 2022 оны 03-р сарын 10-ны өдрийн 12 цагт аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР
ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Дуудлага худалдаанд
оролцогчид худалдан авах үнийн саналыг дугтуйнд битүүмжилсэн байдлаар
ирүүлнэ. Үнийн саналыг 2022 оны 03-р сарын 10-ны өдрийн 11 цаг 30 минут
хүртэл хүлээж авна, 12 цагт нээнэ.
Дуудлага
худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалттай энд дарж танилцана уу.
Оролцохыг сонирхсон
иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлт /маягт татах/
- Хувь
хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
- Дэнчин
тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%.
- Хуулийн
этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар
баталгаажуулсан)
итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын
газрын үнэмлэх.
Дэнчинг
байршуулах данс
|
Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар
Дансны дугаар: 100100051403 Төрийн сангийн
данс
Дансны нэр: Өв.ОНӨмчийн алба-дэнчин барьцаа
Байгууллагын
регистрын дугаар: 3555739
|
Жич: Дуудлага
худалдаанд оролцогчид худалдан авах үнийн саналыг шуудангаар ирүүлэх боломжтой.
(Шуудангын хаяг:
ӨВ.Арвайхээр 5-р баг, Нутгийн удирдлагын ордон 5 давхар) Дуудлага худалдаатай холбоотой
мэдээллийг 70323535, 70322007 дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5
давхар 515, 517 тоот өрөөнөөс ирж авна уу.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР