Нийтэлсэн : 2023-06-22 11:39:29
ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА
Өвөрхангай
аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/562, 2023 оны 01
дүгээр сарын 23-ны өдрийн А/42
дугаар захирамжийг хэрэгжүүлэхээр орон нутгийн өмчид бүртгэлтэй
хөрөнгүүдийн дуудлага худалдааг Орон нутгийн өмчийн газраас нээлттэй зохион
байгуулж байна. Дуудлага худалдааг 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн 15 цаг 30
минутад аймгийн ЗДТГ-т зохион байгуулна.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР
ХУДАЛДАХ ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ
Үнийн саналыг 2023 оны 07-р сарын 07-ны өдрийн
15 цаг хүртэл хүлээж авна, 15 цаг 30 минутад нээнэ.
Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн жагсаалттай энд дарж танилцана уу.
Оролцохыг сонирхсон
иргэд, аж ахуйн нэгж дараах материалыг бүрдүүлнэ.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлт Орон нутгийн өмчийн газар болон байгууллагын вэб
сайтнаас хэвлэн авна.
- Хувь
хүн бол иргэний үнэмлэх хуулбарын хамт.
- Дэнчин
тушаасан баримт, Худалдах доод үнийн 20%.
- Хуулийн
этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (нотариатаар
баталгаажуулсан)
итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон шийдвэр, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажлын
газрын үнэмлэх.
- Дуудлага
худалдаанд оролцох хүсэлтийг цэвэр, зөв бөглөж хугацаа хоцроолгүй ирүүлэх.
Хугацаа хоцорсон хүсэлтийг бүртгэх, үнэ хаялцуулах боломжгүйг анхаарна уу.
Дэнчинг
байршуулах данс
|
Хүлээн авагч байгууллага: Орон нутгийн өмчийн газар
Дансны дугаар: 100100051403 Төрийн сангийн
данс
Дансны нэр: Өв.ОНӨмчийн алба-дэнчин барьцаа
Байгууллагын
регистрын дугаар: 3555739
|
Жич: 1. Дуудлага худалдаагаар худалдах хөрөнгийн үнэ хаялцах доод хязгаар
100,000, дээд хязгаар 150,000 төгрөг байна.
2. Дуудлага худалдаанд оролцогчид худалдан
авах үнийн саналыг шуудангаар ирүүлэх боломжтой. (Шуудангын хаяг: ӨВ.Арвайхээр 5-р баг, Нутгийн удирдлагын
ордон 5 давхар 512 тоот) Дуудлага худалдаатай холбоотой
мэдээллийг 70323535
дугаарын утсаар болон нутгийн удирдлагын ордны 5 давхар 515, 517 тоот
өрөөнөөс ирж авна уу.
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН
ГАЗАР
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт татах бол энд дарна уу.